МУГТ Э.Цэндбаатар Монголын боксын холбоонд Парисын олимпод эх орноо төлөөлөн оролцох боломж олгохыг хүсжээ. Тэрбээр Монголын боксын холбоо болон хамт олноос уучлал хүссэн байна. Мөн өргөдөлд, "Олимпын эрхийн тэмцээний 63.5 кг жинд сорил хийхийг минь зөвшөөрвөл, Парисын олимпын тэнгэрт эх орныхоо далбааг мандуулахын төлөө хичээх болно" хэмээжээ.