Монгол Улсын заан Б.Серик өнгөрсөн оны сүүлээр учраа бөхдөө зүй бусаар хандсан тул бүтэн жилээр эрхээ хасуулаад байв. Улмаар МҮБХ-ны Ёс зүнй зөвлөл хуралдаж, алдаагаа ухаарсан зэрэг санйн хандлага ажигладгсан учир өнөөдрөөс барилдах эрхийг нь сэргээхээр болжээ. Тэгвэл бид та бүхэнд түүний тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
Тэрбээр 1994 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрж, багадаа Дархан-Уул аймгийн Шарынгол суманд өсчээ.
Б.Серик нь үндэсний бөхөөр “Сүлд” спорт хороо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 439 дугаар анги, “Бес бүргэд” ХХК-ийн харьяат бөх юм. Түүнчлэн үндэсний бөхөөс гадна жүдо, самбогоор хичээллэдэг.
Тэрбээр 2011 оны Баян-Өлгий аймгийн наадамд зодоглож үзүүрлэн аймгийн заан цол, 2013 оны аймгийнхаа наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртэж байжээ. Дөрвөн жилийн ар дээр цолоо ахиулан 2017 оны улсын баяр наадмаар тав давж шөвгөрөн улсын начин цол хүртсэн юм.
Тэрбээр 2022 оны Улсын баяр наадамд долоо давж улсын заан цол хүртсэн юм. Ингэснээр Баян-Өлгий аймгаас төрсөн хоёрдох улсын заан цолтон болсон бөгөөд улсын заан Т.Абдигажы, улсын харцага О.Бахыт, улсын начин Б.Хожагапан, Д.Мөнхбүрэн, Д.Ожоон, Т.Нурхадыл, Б.Баатарцол нарын дараа Баян-Өлгий аймгаас төрсөн найм дахь улсын цолтой бөхөөр тодорсон юм.
Мөн Пагамын Аюуш арслангийн мэндэлсний 100 жил,Хангайн бүсийн их хурд уралдаан,Баянхонгор аймаг байгуулагдсаны түүхт 80,81 жилийн ойн баяр наадмын хүчит 128 бөхийн барилдаанд шинэ заан Б.Серик барилдаж түрүү үзүүр булаацалдан үзүүрт шалгарсан.
Тэрбээр улсын заан цол хүртэхдээ дараах бөхчүүдийг давсан.
- Нэгийн даваанд Баянхонгор аймгийн харьяат сумын заан Э.Дашзэвэг
- Хоёрын даваанд Өвөрхангай аймгийн харцага Б.Өлзийсайхан
- Гурвын даваанд Завхан аймгийн арслан Ш.Чинтулга
- Дөрвийн даваанд Булган аймгийн арслан П.Даваадорж
- Тавын даваанд Ховд аймгийн арслан Ц.Төмөрцоож
- Зургаагийн даваанд Булган аймгийн арслан Э.Сумъяабат
- Долоогийн даваанд улсын заан Д.Анар
Тухайн жил долоогийн даваанд Улсын заан Д.Анар найз нь түүнд элэг бүсээ тайлж өгсөн нь учиртай. Хэдэн жилийн өмнө дөрвийн даваанд нугарсан учир Б.Серик хүндэт найз Д.Анарыгаа сайн барилдаарай хэмээн давуулсан нь Улсын начин цолонд хүрэх шалтгаан болсон гэдэг. Тийм учир Д.Анар 2022 онд хариуг нь барьж, ижил цолтны эгнээнд хөтөлсөн билээ.
Л.Сайнаа