Английн цомын тэмцээний шөвгийн наймд Манчестер Юнайтед баг ширүүн өрсөлдөгч Ливерпүүлийг нэмэлт цагт 4-3 харьцаатай хожигдсоноор шөвгийн дөрөвт шалгарлаа. Ливерпүүлийн энэ ялагдал дасгалжуулагч Юрген Клоппын хүчин чармайлтыг талаар болгов.
Скотт МакТоминай, Антони, Маркус Рэшфорд, Амад Диалло нарын гоол Манчестер хотын Олд Траффорд цэнгэлдэхэд болсон Английн цомын төлөөх тоглолтод Улаан чөтгөрүүдэд хожил авчирлаа.
Өнгөрсөн сард Челсиг хожиж, дараа Карабао цомын аварга болсон Ливерпүүл ялахад тун ойрхон, 3:2 харьцаатай илүүрхэн, тоглолтын үндсэн цаг дууссан ч Юнайтед нэмэлт цагт хоёр гоол хийж ялалтыг атгалаа.
Л.Сайнаа