"Сөүл марафон 2024" гуравдугаар сарын 17-нд БНСУ-д зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнд манай улсын тамирчин Б.Мөнхзаяа 42 километрийн зайд 2:24:44 гүйж долдугаар байрт оржээ. Тэрбээр ийнхүү “Парис-2024” олимпын эрх авч, мөн марафон гүйлтэд улсынхаа рекордыг шинэчилсэн байна.