Өнгөрсөн сард Нидерландад хар тамхи зөөвөрлөсөн хэргээр ял сонссон Европын нэрт хөлбөмбөгчин Квинси Промесийг баривчлахыг хүссэн Голландын прокурорын хүсэлтийн дагуу Дубайд баривчилсан гэж түүний өмгөөлөгчид мэдэгдэв.
Европын томоохон “Аякс”, “Севилья”, одоо Москвагийн “Спартак” клубт довтлогчоор тоглож байгаа Промесийг Нидерландын прокурорууд хар тамхины наймааны гол хүн хэмээн 1360 кг кокаин хууль бусаар нэвтрүүлэх ажиллагаанд оролцсон гэдгийг амжилттай нотолсон тул түүнийг зургаан жилийн хорих ялаар шийтгэх шийдвэрийг гаргажээ.
Өдгөө 32 настай тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард Москвагийн “Спартак”-ын хамтаар Дубайд ирж, амралтын бэлтгэл хийхээр болсон билээ. Промесийн өмгөөлөгчид түүнийг хар тамхины хэрэгт буруутгагдаж байгааг үгүйсгэж, зургаан жилийн хорих ялыг давж заалдана гэж өмнө нь мэдэгдсэн.
Л.Сайнаа