Ижил хүйстэн гэдгээ олон нийтэд ил болгосон анхны мэргэжлийн хөлбөмбөгийн эрэгтэй тоглогч, од Жош Кавалло клубийнхээ талбай дээр хамтрагчдаа гэрлэх санал тавьжээ.
Австрали тоглогч 2021 онд өөрийн бэлгийн амьдралынхаа талаар сэтгэл хөдлөм онлайн видео нийтэлж, хөлбөмбөг төдийгүй ямар ч спортод хүйсээр гадуурхах явдал байх ёсгүйг тунхагласан гэж хэлж болно. Хөлбөмбөг эртнээсээ ижил хүйстнүүдийг гадуурхах хандлагатай байсан. Тэр дундаа хөгжөөн дэмжигчид энэ тухайд үргэлж үзэн ядагчийн өнцөгт байдаг.
Гэвч түүний энэхүү зоригтой үйлдэл ижил хүйстний эсрэг үзлийн урт удаан дайныг сөрөн зогсох мэт. 2021 оноос хойш Кавалло энэ спортын хамгийн алдартай нүүр царай болж, ЛГБТQ нийгэмлэгийн тэгш байдлыг хангахын төлөө тууштай тэмцэгч байсаар иржээ.
Пүрэв гарагт тэрбээр сүйт бүсгүйдээ өөрийн харьяалагддаг Австралийн А лигийн Аделаида Юнайтед багийн талбай болох Куперс цэнгэлдэх хүрээлэнд гэрлэх санал тавьсан байна.
Тэрбээр энгийн хүмүүсийн адилаар нэг өвдөг дээр сөгдөн өрөөсөн гартаа хайрцагтай бөгж барьж, бүсгүйн зүг сунгажээ. Түүний гэрлэх санал тавих үйл явдалд багийн нөхөд нь тусалжээ. Түүнийг 2022 онд Европын хамгийн том LGBTQ сэтгүүл болох "Attitude" сэтгүүлээс зохион байгуулсан шагнал гардуулах ёслолын үеэр "Оны онцлох хүн"-ээр тодруулсан юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)