Улсын наадамд түрүүлсэн М.Бадарчаас S1 төрлийн допинг илэрсэн. Харин тэрбээр шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул барилдах эрхээ сэргээлгэхээр спортын арбитрт хандсан билээ. Энэхүү спортын арбитрын маргааныг нээлттэйгээр хэлэлцэж шийдвэрлэнэ гэж Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын дэргэдэх допингийн төвөөс мэдээллээ.
М.Бадарчийн гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх тус арбитрын хуралдааныг нээлттэй явуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах боломжийг хангах хүсэлтийг холбогдох газрууд гаргасан юм.
Сэтгэгдэл (1)