Гавьяат дасгалжуулагч С.Тулгад БНХАУ-аас жилийн 500 сая төгрөгөөр ажиллах санал тавьсан байна.
3×3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, сагсан бөмбөгийн хөгжил хариуцсан захирал байсан тэрбээр багийн спортын түүхэнд анхны олимпын эрх авсан.
Түүний дасгалжуулсан 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг "Токио-2020" олимпод оролцохоор болсон бол эрэгтэй шигшээ баг олимпийн эрхийн тэмцээнүүдэд амжилттай оролцсон юм. С.Тулга дасгалжуулагчийн удирдлага дор Монголын сагсан бөмбөгийн баг тамирчид тив, дэлхийн 30 гаруй медаль хүртсэн. Түүнээс өмнө Ц.Цэвэрбал, Б.Дамба нар сагсан бөмбөгийн спортоос төрсөн гавьяат дасгалжуулагч нар болж байсан юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)