Осолдсоноосоо болж гэмтэн, зургаан долоо хоног спортоос завсарласан АНУ-ын цанын од Микаэла Шиффрин гэмтлээ ялан дийлж, ням гарагт Шведийн Аре хотод болссон слаломын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний найм дахь улирлын аварга цолыг хүртлээ.
Энэ ялалт нь Америкийн тамирчин Линдси Вонн, Ингемар Стенмарк нартай эн тэнцэж байгаа бөгөөд тэд хоёул уулын цанын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нэг төрөлд найман болор бөмбөрцөгийг хүртсэн юм. Австрийн од Марсель Хиршер карьерынхаа туршид нийт 8 улирлын аварга болсон ч нэг төрөлд нь түрүүлж үзээгүй гэдэг.
Энэ нь Шиффриний хувьд 2023 онд эвдсэн дээд амжилтаа ахиулж, карьерынхаа 96 дахь дэлхийн аваргын ялатаа авсан түүхэн мөч байлаа.
28 настай бүсгүй Шведэд ийнхүү түрүүлсэн нь Италид уруудах уралдааны үеэр өндөр хурдтай осолдсоноос хойш хоёр сар хүрэхгүй хугацаанд болсон үйл явдал юм. Түүнийг гэмтлээсээ асар хурдан хугацаанд илааршиж, уг амжилтыг гаргасанд цанын хорхойтнууд ам уралдан шагширч буй.
Өвдөгнийх шөрмөс сунасан учир удаан хугацаанд гам барих учиртай байжээ. Шиффрин Ням гаргийн ялалтынхаа дараа X хуудсанд "Энэ бүх хугацаанд тэвчээр, дэмжлэг, урам зориг өгсөн бүх хүмүүстээ баярлалаа" гэж бичжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)