Саудын Арабт болсон тулаанд Энтони Жошуа хоёрдугаар үед Фрэнсис Нганнуг хүнд цохилтоор унагав.
Сүүлийн хэдэн жилийн турш боксын ертөнцөд ноёрхлоо тогтоохоор тэмцэж байсан 34 настай Британи залууд энэ нь маш хэрэгтэй ялалт байлаа. Уг тулаан UFC-гийн хүнд жингийн аварга Нганноугийн хувьд мэргэжлийн боксын хоёр дахь тулаан нь байв.
Франц-Камерун гаралтай тамирчин UFC-д ноёрхож байсан ч мэргэжлийн боксод амжилт тааруухан байна. Тайсон Фьюритэй хийсэн мэргэжлийн боксын анхны тулаандаа ялагдаад байсан Нганноу боксчны амьдралд дасах гэж удах төлөвтэй. Уг тулаанд тэр Тайсон Фьюриг хүнд байдалд оруулсан ч шүүгчдийн дүнгээр ялагдсан юм.
Хонх цохиж, тулаан эхэлснээс хойш Жошуа өөрийгөө харуулах гэж хичээж байлаа. Эхний тойрогт Жошуа өрсөлдөгчөө баруун гарын хүчирхэг цохилтоор унагав.
Хоёрдугаар тойрогт Жошуагий эсрэг Нганноу хүч тэнцүү харагдав. Жошуагийн цохилт энэ удаад амжлттай болж, 37 настай Нганноу шүүгчийн тоолсон хугацаанд өндийсөнгүй.
Энтони Жошуа мэргэжлийн боксоор 31 тулаан хийж гуравт нь ялагдсан. Тэрбээр 28 ялалтынхаа 25-ыг хүнд цохилтоор буулган авчээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)