Яшар Догу, Вехби Эмре, Хамит Каплан нарын нэрэмжит олон улсын тэмцээний гурав дахь өдрийн медальтнууд тодорсныг Монголын чөлөөт бөхийн холбооноос өнөөдөр мэдээллээ. Тухайлбал, өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрөл эхэлж 57-65-74-86-97 кг-ын барилдаан болсон юм. Тус тэмцээний 86 кг-ын жинд Монголын тамирчин Б.Бат-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ.
Тодруулбал олон улсын чөлөөт бөхийн тэмцээний 86 кг жинд:
1. Хади Бахтиар Вафайпур (Иран)
2. Бат-Эрдэнэ Бямбасүрэн(Монгол)
3. Бобур Исломов (Узбекистан)
3. Юдай Такахаши (Япон) тус тус байр эзэлсэн байна.
Сэтгэгдэл (1)