Өмнөд Солонгосын А зэрэглэлийн жүжигчин Song Hye Kyo энэ сарын 22-ны өдөр 41 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ. Тэрбээр 1981 онд төрсөн бөгөөд төрөхөд нь биеийн байдлаас нь болж эмч нар удаан амьдрахгүй гэж бодож байжээ. Эцэг эх нь ч үүнээс үүдэн шинээр төрсөн хүүхдийн бүртгэлд 11 дүгээр сарын 26-нд бүртгүүлсэн ажээ. Түүнийг бага байхад эцэг эх нь салсан тул ээж дээрээ өсчээ.
Эцэг эхээ салсны дараа тэр ээжийнхээ хамтаар төрсөн газраасаа Сөүлийн Ганнам дүүрэгт нүүсэн бөгөөд тэрбээр бага сургуульд байхдаа уран гулгалтаар хичээллэдэг байв. Гэвч наймдугаар ангиасаа эхлэн өөр сонирхолд хөтлөгдөн уран гулгалтаа больсон байна. Тэр өөрийгөө ичимхий, дотогшоо гэж боддог байсан ч охидын ахлах сургуульд түүнийг ангийн сургуулийн багш нь "хөгжилтэй зан чанартай, найзуудтайгаа сайн харьцдаг, үргэлж сайхан ааштай байдаг" гэж тодорхойлсон байдаг. Тэрбээр их сургуульд элсэн орж , кино урлагийн чиглэлээр мэргэшсэн нь өнөөдрийн амжилтынх нь суурь болжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)