АНУ-ын Теннесси мужид 30 гаруй жилийн өмнө хөлдөөсөн эсээс ихэр хүүхэд мэндэлсэн нь хамгийн удаан хөлдөөсөн үр хөврөлийг амжилттай амьд төрүүлсэн шинэ дээд амжилтыг тогтоосон байна. Тэдний нэг нь охин, нөгөө нь хүү ажээ.
Тэднийг 1992 оны дөрөвдүгээр сарын 22-нд шингэн азотод -128 С буюу "-200F" орчимд хэмд хадгалжээ. АНУ-ын Орегон мужийн иргэн дөрвөн хүүхдийн ээж Рэйчел Риджуэй аравдугаар сарын 31-нд ихрүүдийг төрүүлсэн бөгөөд эцэг нь Филипп Риджуэй хэмээх эрхэм аж.
АНУ-ын Үндэсний үр хөврөл хандивлах төвийн мэдээллээр хандивласан үр хөврөлөөс 1200 гаруй хүүхэд төрүүлээд байгаа гэнэ. Түүнчлэн үүний өмнөх амжилтыг эзэмшигч Молли Гибсон 2020 онд барагцаагаар 27 жилийн турш хөлдөөсөн үр хөврөлөөс хүүхэд төрүүлсэн байна.
Л.Сайнаа
Эх сурвалж: BBC