Олон улсын "Miss Heritage International 2022" тэмцээн Малайз улсын Куала Лампур хотын Вивател ордонд ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээн нь энх тайван, байгаль орчин, аялал жуулчлал, соёл урлаг, тэр дундаа дэлхийн улс орнуудын өв соёлыг танилцуулж түгээн дэлгэрүүлэхэд гол зорилго нь оршдог байна.
Тэгвэл уг тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон мисс Б.Хүслэн:
- Best evening gown "Үдшийн шилдэг даашинз"
- Miss photogenic "Фото модел"
- Tourism ambassador "Аялал жуулчлалын элч"
- Miss Best body
- Дэд байрын мисс хэмээх таван шагналыг нэг дор хүртэж түүхэн амжилт үзүүлжээ.
Тэрбээр "Мисс Монголиа 2022" тэмцээний Дэд миссээр шалгарч "Miss Heritage International 2022" тэмцээнд оролцох эрхээ авч байсан юм. Энэ удаагийн тэмцээний тэргүүн миссээр ОХУ-ын Радиогийн хөтлөгч, загвар өмсөгч Анна Крилина шалгарлаа. Мөн энэ жилийн эхний таван байрт ОХУ, Монгол, Индонез, Латви, Малайз улсын миссүүд шалгарсан байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)