Өнөөдөр Японд тавдугаар үеийн, 2023 оны "Toyota Prius" автомашиныг танилцуулсан бөгөөд олны таашаалд нийцжээ. Энэхүү Toyota Pruis машин нь илүү загварлаг, илүү их багтаамж, орчин үеийн олон функцүүдтэй болжээ. Шинэ загварыг ирэх онд АНУ-д худалдаанд гаргах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Хурд хүчний хувьд 220 морины хүчин чадалтай 2.0 литрийн дөрвөн цилиндртэй хөдөлгүүртэй. Энэ нь одоогийн машины 1.8 литрийн багтаамжтай, 121 морины хүч бүхий хөдөлгүүртэй харьцуулахад 99 морины хүчээр сайжруулсан үзүүлэлт юм.
Л.Сайнаа