Сөүлийн Итэвон дүүрэг аймшгийн баярын өдөр болсон аймшигт ослын хохирогч жүжигчин Lee Ji Han-ны ээж түүнийг эцсийн зам нь үдэн захидал бичжээ. Тэрбээр уг захидлыг өөрийн инстаграм хуудаснаа байршуулсан нь олны анхаарлыг татаад байна. Тэр “Би Ji Han-ны ээж байна. Хүү минь хаа нэгтэйгээс уншиж магадгүй гэж бодоод энэхүү захидлыг бичлээ. Дахин хэнд ч ийм эмгэнэлт явдал бүү тохиолдоосой” хэмээн захидлыг гарчиглажээ.
Тус захидалд “Ji Han-аа чи анх төрөхдөө өндөр хамартай, их царайлаг хүү байсан. Чамайг гэдсэнд байхдаа хөдөлж, намайг огт зовоогоогүй учраас зүгээр болов уу гэж хүртэл бодож байлаа. Чи өсөж торнихдоо ч намайг огт зовоож байгаагүй шүү. Яг чам шиг 20 хүн байсан ч би өсгөж чадахаар тийм л сайн хүү байсан. Одоо би унтах бүртээ чиний жаазтай зургийг хажуудаа тавьдаг. Яаж надаас түрүүлж хорвоог орхиж чадав аа. Оршуулах ёслол дээр чинь чамайг хайрладаг хэдэн зуун хүнийг би харсан. Бид дахиж уулзах болов уу. Бурхан минь, хүүг минь буцаагаад над дээр аваад ирээч. Гуйж байна, сайн сууж байгаарай үр минь. Ээж нь нэг л өдөр чамтайгаа уулзахаар очно оо. Ээжээс нь” гэжээ.
Л.Сайнаа