Энэ оны эхээр АНУ-ын хамгийн өндөр настай хүнээр тодроод байсан Бесси Хендрикс энэ сарын 10-нд 115 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэн, Лэйк хотын “Shady Oaks Care” асрамжийн төвд үдэшлэг хийжээ. Үдэшлэгт Хендриксийн гурван хүүхэд оролцсон бөгөөд тэдний нэг болох охин Жоан Шаффер нь өмнөх өдөр нь 90 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн гэнэ. Бесси Хендриксийг 13 настай байхад ээж нь нас баржээ. Улмаар тэр өөрийн дүү нараа асрах үүргийг нуруундаа үүрэн хоцорчээ.
Түүний хүү Леон Хендрикс "Тэр гэр бүлдээ үргэлж санаа тавьдаг. Тэр үхэн үхтлээ үүнийгээ мартахгүй үргэлжлүүлэх байх” хэмээн ярьжээ. Америкийн хамгийн ахмад настай хүн байсан Тельма Сатклиф 115 нас 108 хоногтойдоо нас барсны дараа Хендрикс энэ оны эхээр АНУ-ын хамгийн өндөр настай эмэгтэй болсон юм.
Мөн дэлхийн судалгааны групп одоогоор түүнийг дэлхийн хамгийн өндөр настай хүмүүсийн дөрөвт жагсаагаад байгаа ажээ.
Л.Сайнаа