Далтон Мейер хэмээх залуу нэг минутад 1140 удаа алга ташиж Гиннесийн амжилтыг шинэчлэн тогтоожээ. Тэр өвөрмөц авьяасаа бага ангид байхдаа олж мэдсэн бөгөөд Youtube сувгаас алгаа хурдан таших авьяастай хүмүүсийн тухай бичлэгийг шимтэн үздэг байсан гэнэ.
Түүний өмнөх рекордыг Эл Бишоп хэмээх есөн настай хүү минутад 1103 удаа алга ташсан амжилтаараа эзэмшдэг байсан аж. Харин Мейер өөрийн алга таших техникийг Бишопынхтой хослуулан, илүү хөгжүүлсэн хэмээн ярьжээ. Тэрээр Гиннесийн амжилтыг эвдэхээр 19 удаагийн оролдлогыг камерын тусламжтайгаар гүйцэтгэсэн бөгөөд түүний хийсэн хоёр дахь оролдлогын дүрс бичлэгийг Гиннесийн амжилтын хороо бүртгэн авч, баталгаажуулсан байна.
Л.Сайнаа