Өнгөрсөн сарын сүүлээр Швед улсад байх нэгэн амьтны хүрээлэнгээс хоёр метр гаруй урттай аварга хаан кобра могой таазны гэрэл суурилуулсан нүхээр оргон зугтжээ.
Амьтны хүрээлэнгийнхэн түүнийг гадуур хэсэж, хүмүүст муу зүйл хийх вий хэмээн ихэд санаа зовнин, эрэн хайсаар байсан гэнэ. Харин тэр долоо хоногийн дараа өөрөө эргэн ирсэн хачирхалтай үйл явдал болсон байна. Түүний нэрийг Сэр Васс гэдэг бөгөөд амьтны хүрээлэнгийн ажилчид Худини хэмээн хочилдог гэнэ.
Оргосных нь дараагаар хүрээлэнгийнхэн түүнийг рентген туяаны тусламжтай хана хоорондын дулаалга завсар байгааг илрүүлсэн боловч төд удалгүй алджээ. Хэрвээ Худини барилгаас гарсан бол хүмүүст үхлийн аюул учруулаад зогсохгүй өөрөө ч цаг уурын эрс тэс байдлыг тэсвэрлэхээргүй байсан тухай хүрээлэнгийн захирал Ионас Валстром ярьжээ. Хаан кобра амьдралынхаа туршид 5.5 метр хүртэл өсдөг. Мөн байгаль дээрх хамгийн аюултай могойнуудын нэг гэгддэг.
Л.Сайнаа