“Netflix”-ээр нээлтээ хийхээр төлөвлөж буй Өмнөд Солонгосын “Barunson A&E” кино компанийн бүтээл “Хүчирхэг охин Дон Бун Сүн” кино цувралын хоёрдугаар улирлын эхний ангийн зураг авалтууд манай улсад хийгдсэн байна.
Тус зураг авалтын дүрийн сонгон шалгаруулалтын монгол бөх Баатарын дүрд манай жүжигчин Г.Содномцог шалгаран зураг авалтдаа оролцож байна. Уг киноны зураг авалт одоо Солонгост үргэлжилж байгаа бөгөөд 2023 онд “Netflix”-ээр нээлтээ хийх ажээ.
Цувралын хоёрдугаар улирал өмнөх ангиудаас өөр түүхийг хүүрнэх бөгөөд, дүрүүд нь ч мөн өөрчлөгдсөн гэнэ. Мөн “Squad Game” цувралын жүжигчид дүр бүтээх юм. Жүжигчин Г.Содномцог өмнө нь "Үндэсний баялаг" МУСК-нд дүр бүтээж байсан юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)