Завхан аймгийн түүхт 100 жилийн ойг угтан "Бадархундага хундага" яруу найргийн наадмыг улс орон даяар зарлаж байна.
НЭГ. ЗОРИЛГО:
Үндэсний уран зохиолын хөгжилд зохиолч, яруу найрагчдын оролцоог хангах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, яруу найргийн алтан залгамжийг хадгалах замаар авьяас билгээрээ дуу хоолой болон нэгдэж Монголын Утга зохиолыг хойч үедээ таниулах, оюуны бүтээлийг түгээн дэлгэрүүлэхэд оршино.
ХОЁР. НААДМЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:
-Наадамд оролцогчид чөлөөт сэдвийн дор өөрийн зохиосон 2 шүлгээ, товч намтар, холбоо барих утасны дугаар, гэрэл зургийн хамт наадам зохион байгуулах ажлын хэсэгт ирүүлэх;
-Наадамд оролцох бүтээлүүдийг хүлээн авч, шилдэг бүтээлүүдийг шалгаруулах;
- Шалгарсан яруу найрагчидтай утсаар холбогдож дүнг мэдээлэх ба тодорхой шалтгааны улмаас наадамд оролцохгүй болсон тохиолдолд наадам зохион байгуулах ажлын хэсэгт урьдчилан албан ёсоор мэдэгдэх;
-Наадмын хүрээнд Завхан аймгийн харьяат зохиолчдын нэгдсэн анхдугаар чуулга уулзалтыг зохион байгуулах;
- Зохиолч, яруу найрагчид тусгай хөтөлбөрийн дагуу бусад үйл ажиллагаанд оролцох;
- Шүүгчдийн бүрэлдэхүүнийг Завхан аймгийн Соёл, урлагийн газар томилно.
ГУРАВ. ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ:
Шалгаруулалт 4 үе шаттай явагдана. Үүнд:
1-р шат: Наадам зохион байгуулах ажлын хэсэгт ирүүлсэн бүтээлүүдийг нууцлалын дугаараар бүртгэж шалгаруулалтын багт хүргүүлэх бөгөөд, 30 яруу найрагчийн бүтээлийг шалгаруулж, яруу найрагчид утсаар мэдэгдэнэ.
2-р шат: Наадамд оролцох эрхээ авсан яруу найрагчид “Бадархундага-2022” яруу найргийн наадмын тайзнаа шүлгээ дуудна.
3-р шат: 20 яруу найрагчаас 10 яруу найрагчийг сүүлийн шатанд шалгаруулна.
4-р шат: 10 яруу найрагчаас 6 яруу найрагчийг “Бадархундага наадам”-ын шагналтнаар тодруулна.
ДӨРӨВ. НИЙТ ШАГНАЛЫН САН 5.000 000 ТӨГРӨГ /ТАВАН САЯ/
Тэргүүн байр 1-Наадмын бэлгэдэл бүхий цом, батламж, 1.500 000 төгрөг /нэг сая таван зуун мянга/, дурсгалын зүйл
Дэд байр 1-Батламж, 1.000 000 төгрөг /нэг сая/, дурсгалын зүйл
Гутгаар байр 1-Батламж, 800 000 төгрөг /найман зуун мянга/, дурсгалын зүйл
Тусгай байр 1-Батламж, 600 000 төгрөг /зургаан зуун мянга/, дурсгалын зүйл
Үзэгчдийн нэрэмжит шагнал 1-Батламж, 300 000 төгрөг /гурван зуун мянга/, дурсгалын зүйл
“Өсөх ирээдүйтэй, Залуу яруу найрагч” шагнал: 1-Батламж, 300 000 төгрөг /гурван зуун мянга/, дурсгалын зүйл
ТАВ. ХАМРАХ ХҮРЭЭ:
21 аймаг, нийслэл, дүүрэг, гадаадад суугаа яруу найрагчид, Монгол туургатан болон дэлхийн Монголч эрдэмтэн зохиолч, яруу найрагчид нээлттэй оролцоно.
ЗУРГАА. МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
2022.11.03-2022.11.18-ны өдрийг хүртэл Завхан аймгийн зохиолч, яруу найрагч, судлаач, орчуулагчдын нэгдсэн
“МӨНХ ОГТОРГУЙН ЧИМЭГ” төвийн munkhogtorguinchimeg@gmail.com цахим хаягаар хүлээн авна.
Холбоо барих утасны дугаар: 88947474, 80141824, 91998168
ДОЛОО. ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Яруу найрагч нь өөрийн 2 шүлгээ товч намтар, гэрэл зургийн хамт ирүүлэх бөгөөд холбоо барих утасны дугаарыг заавал бичсэн байх; /танилцуулга бэлтгэнэ/
- Бүтээл ирүүлэхдээ бүртгэлийн хураамж болох 20.000 төгрөг төлнө /Бүртгэл, мандат хариуцсан ажлын хэсгийн гишүүн П.Наранбаатар, Хаан банк: 5034729823, гүйлгээний утга : нэр, утасны дугаараа бичих /
- Шүлгийг Аrial фонтоор, үсгийн өндөр 12, мөр хоорондын зай 1-1.5-аар бичсэн байх;
-Эх хэлний баялаг үгс, дүрслэл, сэтгэлгээ, утга уянга, агуулгын цогц бүтээл байх;
НАЙМ. БҮРТГЭЛ:
- 2-р шатанд шалгарсан 30 яруу найрагчтай утсаар холбогдож уралдааны дүнг мэдэгдэх бөгөөд 2022.11.20-ны өдөр 09.00-17.00 цагийн хооронд Монголын Зохиолчдын эвлэлийн байр, Завхан аймгийн Зохиолчдын “МӨНХ ОГТОРГУЙН ЧИМЭГ” төвийн 312 тоотод бүртгэн, мандат олгоно.
ЕС. НААДАМ БОЛОХ ХУГАЦАА:
2022.11.21-ний 10.00 цагт Улаанбаатар хот хорооллын “Өргөө” кино театрын ард байрлах “РОЯАЛ ХАУС”-ын их танхимд болно.
Сэтгэгдэл (1)