Нада Рудан гэх энэ эмээ Босни улсад амар тайван аж төрдөг нэгэн. Тэрээр 87 насандаа өөрийн гоц авьяасыг олж нээсэн нь зураг зурах байж. Өнөөдөр 100 насны босгыг алхаж буй ч өөрийгөө урлагийн хэлээр илэрхийлж, үзэсгэлэнгээ дэлгэн суугаа тэр өөрийгөө хэзээ ч үхнэ гэж боддоггүй ажээ.
Нада эмээ “Дуртай зүйлээ хийж амжуулахад амьдрал дэндүү богино. Би өглөө босоод үсээ самнаад л шууд зураг зурж эхэлдэг. Энэ миний амьдралын утга учир болсон. Урлаг намайг үхэшгүйг ойлгуулдаг. Би бодлоосоо урган гарч буй бүх зүйлсэд хайртай. Өмнө нь хэзээ ч өөрийгөө зураач болно гэж төсөөлж байгаагүй” хэмээн ярьжээ.
Тэр аялах дуртай бөгөөд эрүүл амьдралын хэвшлийг өөртөө суулгасан нэгэн. Сүүлийн арваад жилийн хугацаанд Мексик, Орос, Герман, Хавай зэрэг газруудаар аялж, олон зураг зуржээ. Мөн хоёр хүүхэд, гурван зээ, дөрвөн зээнцэртэй гэнэ. Түүний гэрт 200 гаруй уран бүтээл нь байдаг аж.
Эх сурвалж: Reuters
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)