Дэлхийн хамгийн баян хүний нэгд зүй ёсоор тооцогддог “Tesla” компанийг үүсгэн байгуулагч Элон Маск саяхан твиттерийг худалдан авч дуулиан тарьсан. Тэгвэл хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа Өмнөд Солонгосын алдарт Кпоп хамтлаг “BTS”-ийг худалдаж авах хүсэлтэй байгаагаа хэлжээ.
Элон Маск: “Би BTS-ийг худалдаж авмаар байна. Яагаад гэвэл тэд үнэхээр алдартай. Фэнүүд нь санаа зовохгүй байна уу” гэжээ.
“Time” сэтгүүлийн зүгээс шинэ үеийн удирдагчид хэмээн тодотгоод буй “BTS” хамтлаг нь АНУ-ын хөгжмийн наадмын зургаа, “Billboard”-ын хөгжмийн наадмын есөн удаагийн шагналыг хүртээд буй. Мөн тоглолтын тасалбараа 30 сая гаруй хувь борлуулж байсан түүхэн амжилтын эзэд билээ.
Л.Сайнаа