Токиогоос 300 км буюу 186 милийн зайд орших Нагоя хотоос галт тэргээр нэг цагийн зайд байдаг Гибли цэцэрлэгт хүрээлэнд асар том “Аниме Парк” –ыг энэ сарын 01-ний өдөр ашиглалтад оруулжээ.
Энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүүхдүүд, анимед дурлагсдын төсөөллийг шингээсэн "Spirit Away" болон "Howl's Moving Castle", "My Neighbor Totoro" зэрэг “Ghibli” студийн сонгодог анимуудын өнгө төрхийг шингээсэн ид шидийн мэт ертөнцөөр аялуулах юм.
Тус цэцэрлэгт хүрээлэн нь “Hill of Youth”, “Ghibli's Grand Warehouse”, “Dondoko Forest”, “Mononoke's Village”, “The Valley of Witches” гэсэн таван хэсэгт хуваагддаг бөгөөд эдгээр нь бүгд студийн хамгийн алдартай кинонуудаас санаа авчээ. Одоогоор эхний гурван хэсэг олон нийтэд нээлттэй байгаа бол сүүлийн хоёр нь ирэх жил нээгдэх ажээ. Мөн энэхүү байгууламж нь нийт 200 га газрыг хамран сүндэрлэсэн байна.
Л.Сайнаа