Америкийн реппер, ая зохиогч, загвар зохион бүтээгч Канье Уэст өөрийн твиттер хуудсандаа өөрийн бодол санаагаа цэгцэлж 30 хоногийн турш согтуурахгүй, секс хийж, бусадтай харилцаа үүсгэхгүй гэжээ.
Хачирхалтай загварын шийдэл, хэвлэл өгсөн ярилцлагаараа олны анхаарлын төвд байдаг тэрээр саяхан еврэчүүдийн талаар хэлсэн ялгаварлан гадуурхалтаасаа болж зарим брэндүүдтэй гэрээгээ цуцалж улмаар тэрбумтан байхаа больсон юм.
Тэрээр модель болон нийгмийн сүлжээний алдартан Ким Кардашиантай гэр бүл болж хоёр хүүхдийн эцэг эх болсон ч саяхан гэрлэлтээ цуцлуулсан билээ. Энэ түүнд хүнд цохилж болсон төдийгүй олны анхаарлын төвд орох томоохон шалтгаан нь болсон юм.
Л.Саяан