Анхлан 2013 онд байгуулагдсан Chillwave урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Дэлхий” хамтлаг арван гурван жилийн хугацаанд бүтээсэн "Ертөнц" "Байгаль" "Хүмүүн" цомгуудынхаа шилмэл бүтээлүүдийг нэгтгэн "УУХАЙ" хэмээх тоглолтоо Улс Тунхагласны баяраар буюу энэ сарын 26-ны өдөр СТӨ-ний тайзнаа 19 цагаас тоглох гэж байна.
Энэхүү хамтлаг нь монгол ардын болон нүүдэлчдийн язгуур хөгжмийн зэмсэг, байгалийн дуу чимээг электрон хөгжимд найруулан тоглодог. “Дэлхий” хамтлаг нь хүн төрөлхтөн байгаль эхээ хайрлан хамгаалж энх тайван оршихыг уриалан “Ертөнц” цувралыг бүтээж байгаа бөгөөд хамтлагийн бүрэлдэхүүнд хөгжимчин, дуучин М.Болд, хөгжимчин, дуучин Г.Онон, хөгжимчин Ц.Алтангэрэл нар багтдаг.
“Ертөнц” хөгжмийн цуврал нь хөх, ногоон, улаан, шар, цагаан өнгийн таван цомгоос бүрдэнэ. Хамтлагийн эхний цомог болох хөх өнгөт “Ертөнц” цомог нь 2013 оны монголын хамгийн их борлуулалттай цомог аж. “Ертөнц” цомгийг морин хуур, хэл хуур, хобис, ятга, хэц, товшуур зэрэг ардын хөгжмийг ус, хот айл, морины алхаа, салхи, нуурын чимээ, ердийн орволго шувууны дуу зэрэг байгаль, ахуйн чимээг электрон хөгжимтэй хослуулсан есөн аялгуу нэг ерөөлөөс бүрдэж байгаа гэнэ.
Л.Сайнаа