1972 онд Соёлын яамны 283 тоот тогтоолоор Улсын Филармонийг үүсгэн байгуулах шийдвэрийг гарган анхлан байгуулагдаж байсан тэр цагаас хойш хүрээгээ тэлсээр өдгөө Улсын Филармони нь Симфони найрал хөгжим, Баян Монгол биг бэнд, Морин хуурын чуулга, гоцлол дуучид зэрэг нийт 150 гаруй уран бүтээлчдийг нэгтгэсэн Монголын хөгжмийн урлагийн төв байгууллага болон үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.
50 жилийн ойн хүрээнд Филармонийн хамт олон “Хөгжмийг хүн бүрд” уриатай олон нийт, хүүхэд залуучуудад хандсан арга хэмжээ, гадаад дотоод аялан тоглолт, шинэ бүтээлийн тоглолт, кино контент зэрэг ажлуудыг зохион байгуулсан бөгөөд уран бүтээлчдийн нэгдсэн баярын концертоо үзэгч олондоо хүргэхэд бэлэн болжээ.
“Улсын Филармони 50” баярын концерт 2022 оны 11-р сарын 05-ны өдөр 15 цагаас Соёлын төв өргөөний тайзнаа тоглох юм байна.
Тоглолтод Улсын Филармонийн Симфони найрал хөгжим, Баян Монгол биг бэнд, Морин хуурын чуулга, гоцлол дуучин Б.Мөнхбаатар/МУГЖ/, Н.Наранбаатар/СТА/, Ц.Хулан/СТА/, Б.Дэлгэрбаяр/СТА/, Л.Насанбуян/СТА/, Д.Дүйнхэржав/СТА/ нар оролцоно.
Тоглолтын тасалбарыг Ticket.mn https://www.ticket.mn/event/1343/ болон Улсын Филармонийн билетийн кассаар худалдаалж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 7011-8012, 80057575,88003041
Улсын Филармонийн үе үеийн нийт уран бүтээлчид, хамт олон болон үзэгч, сонсогчид та бүхэндээ түүхт 50 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье!