БНСУ-ын Сөүл хотын Итэвонд бямбаас ням гарагт шилжих шөнө олон хүн амиа алдсан. Амиа алдагсдын тоо хэдийнэ 200 гаруй болж БНСУ даяар гашуудал зарлан, арваннэгдүгээр сарын 5 хүртэл бүх урлагийн тоглолт, цэнгээнт нэвтрүүлэг хүртэл цуцалсан. Энэ талаар тус улс дахь Монголын Элчин сайдын яамнаас цаг алдалгүй анхааруулж, сэрэмжлүүлэг хүргээд байгаа.
Гэтэл БНСУ-д аялан тоглолтоо хийж байгаа "Тоонот", "Дижитал"-ын Эрка буюу Г.Эрдэнэбилэг нар аравдугаар сарын 30-нд Сөүлд тоглолтоо үргэлжлүүллээ. ЭСЯ тэдэнд анхааруулсан ч, тоглолтоо Сөүлд хийлээ.
Энэ талаараа "Дижитал"-ын Эрка "Бид хууль зөрчөөгүй, Солонгост бүх үйлчилгээний газар нээлттэй л байна. Биднийг тоглож болохгүй гэсэн бол бид амь биш, заяа биш тоглохгүй байж болох л байсан" гэж лайваараа хэллээ.
С.Сүлд
Сэтгэгдэл (66)