Жүжигчин Б.Даваажав буюу Байлаа "Ааваа хүү нь Аав болсон..." тоглолтоо энэ сарын 30-н буюу бүтэнсайн өдөр ард түмэндээ хүргэх гэж байгаа.
Б.Даваажавын өөрийн зохиосон шинэхэн дуунууд тоглолтод дуулагдахаар хүлээгдэж буй. Мөн тоглолтод амьд хөгжмийн хамтлаг, нийтийн дуучид, яруу найрагч, хошин урлагийн жүжигчид гээд урлагийн төрөл бүрийн төлөөллүүд нэг дор хуран чуулах юм.
Мөн зөвхөн дуу хөгжмийн ая эгшигээ хүргэхээс гадна хошин урлагийн шинэ төрөл буюу “Стэнд-ап комеди” төрлөөр үзэгчдэдээ бэлэг барина гэв.