Монголын кино театрын зах зээлийн хамгийн өндөр борлуулалттай кино боллоо.
Энэ оны есдүгээр сард нээлтээ хийж кино театруудын дэлгэцнээ гарч эхэлсэн “Цурам ажиллагаа” кино одоогийн байдлаар 250,000+ тасалбар борлуулж Монголын бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлтийн амжилт тогтоогоод байгааг Монголын кино театруудын холбооноос мэдээллээ.
Сонирхуулахад, Фантастик продакшныхан өөрсдийн бүтээл “Байтаг богд” киноны амжилтыг эвдэж шинэ амжилт тогтоож ээ.
Фантастик продакшны зүгээс үзэгчдэдээ хандан "Бидний уран бүтээлийг шимтэн үздэг үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Сайн кино хийх хамгийн гол хүчин зүйл бол үзэгчид та бүхний санал, шүүмжлэл билээ. Өдрөөс өдөрт бүтээлээс бүтээлд сайжирч Монгол киног гадаад орчинд гаргахын төлөө ажиллах болно" гэв.