Өдгөөгөөс яг жилийн өмнө УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "ХААН банкны 60 хувийш авах гэж байгаа мөнгө цэвэр мөнгө мөн үү" гэж асуусны хариуд
Аса аварга өөрийн сошиал хуудсаар "Халхууд дөрвөдүүдийг алсан ч яадаг юм. Надад баруун монгол цус байгаа, гэхдээ би дөрвөд биш" хэмээн "агсарсан.
Тэгвэл Д.Дагвадорж өнөөдөр өөрийн твиттэр хаягтаа Ч.Хүрэлбаатар сайдад хандан "Та бид хоёр муудаад жилийн ойндоо хүрэх нь. Миний хэлсэн үг хүнд туссан бол үгээ би буцаая, уучлаарай. Эр улсууд маргаа л биз. Харин Увсын иргэдийг муулсан зүйл байхгүй. Надад ч гэсэн олон найз бий. Амжилт хүсье" хэмээн жиргэсэн. Ч.Хүрэлбаатар сайд хариуд нь "Аса та үгээ буцааж, уучлал гуйсныг хүлээж авч байна. Амжилт хүсье" гэжээ.
С.Сүлд
Сэтгэгдэл (8)