Монгол уран бүтээлчдийн бүтээсэн хоёр уран сайхны олон улсын кино наадмаас шагнал хүртжээ. Тодруулбал, "Трио" кино анх удаа АНУ-ын алдарт Палм Спрингсийн олон улсын кино наадмын “Шилдэг зураглаач”-ийн шагналыг хүртсэн байна.
“Трио” уран сайхны кино өмнө нь Тайландын алдарт кино наадмын нэг болох "Thai Film Festival"-иас "Шилдэг кино" шагнал болон АНУ-ын олон улсын кино наадмаас "Шилдэг зураглаач" номинацийн шагнал хүртээд буй. Монгол уран бүтээлчдийн хийсэн уг кино удахгүй 38 дахь удаагийн Варшавын олон улсын кино наадамд оролцох юм.
Монголын кино урлагийн түүхэнд дауны хам шинжтэй хүүхэд анх удаа кинонд тоглож, хүний эрх, хөгжлийн бэрхшээл, хүртээмжтэй нийгэм, байгаль эх, тогтвортой хөгжил, үндэсний өв уламжлал, нүүдлийн соёл, буддын шашин, үндэстний ижилсэл гэсэн том сэдвүүдийг энэ кинонд хөндсөн.
Сэтгэгдэл (1)