"Фантастик" продакшныхан Өргөө кино театраас уран бүтээлчдэд хүчээр тулгадаг гэрээний нөхцөлийн талаар мэдээлэл хийлээ.
"Фантастик" найруулагч Б.Тамир, "Өргөө кино театрын гэрээний нөхцөлтэй бид санал нийлээгүй. Үндсэндээ давуу эрх эдлэх гэсэн хандлага гаргадаг байсан. Энэ тал дээр бид өөрсдийн саналаа хэлж, тохиролцоод байна. Хуульд кино уран бүтээлээс олсон орлогын 50 хувийг уран бүтээлчид, 50 хувийг кино театрт олгоно гэж заасан.
Гэтэл Өргөө кино театр 56.8 хувийг авдаг байсан. Үүн дээр нэмээд бусад зардал гэхээр орлогынхоо 70 орчим хувийг зарцуулах нь уран бүтээлчдэд хүндрэлтэй байлаа. Тус кино театрыг бусад кино театртай адил байгаач гэдэг саналыг тавьсан юм. Ганцхан "Фантастик" продакшн биш, бүх уран бүтээлчидтэй энэ жишгээр гэрээ хийхээр болсонд баяртай байна.
Өргөө кино театрын 56 хувийн тухайд "IMAX кино театрыг Өргөө кино театрынхан Монголд анх оруулж ирсэн. Тус кино театрын үйл ажиллагааны зардал нь өндөр. Ийм байдлаар уран бүтээлийн орлогын 56 хувийн авах гэрээ хийгээд байсан. Энэ давуу талаараа монополь байх гэрээг хийдэг байсныг бид харилцан зөвшилцөж, тохиролцсон. Өнөөдөр л энэ хурлын өмнөхөн бид тохиролцсон" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)