Татар & Люмино хамтлагийн хамтарсан "The Best" тоглолт маргааш болно. Энэ нь тэдний хоёр дахь хамтарсан тоглолт юм. Монголын хип хоп урлагийн хамгийн олон сонсогч фентэй хоёр хамтлаг анх 2005 онд "UB palace"-ын концертын их танхимд "2NITE’ нэртэй хамтарсан тоглолт хийж байсан бөгөөд "Хунгийн дэгдээхий", "Том од ах" гэсэн хоёр дууг хамтран дуулсан байдаг. Тэд өнөөдөр тоглолтынхоо талаар мэдээллээ. Энэ үеэр тус тоглолтыг найруулагчаар ажилласан МУУГЗ С.Ононбат тоглолтын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ах дүү хоёрын бат барилдлага гэж болохуйц тоглолт болно. Хоёр өөр жанрын хамтлаг байгаа учир их маш сонирхолтой байх болно. Дандаа хит дуутай хоёр хамтлаг учраас дууны сонголт хийх гэж багагүй цаг зарцуулсан.
Энэ тоглолтод хамгийн хитүүд нь дуулагдах учир хүмүүс их таашаалтай байх болов уу гэж бодож байна.
Хүмүүс ирээд үзэх л үлдээд байна. Монголд буй хамгийн шилдэг гэрэл, гэрэлтүүлэг бий. Нийт 42 дуу тоглогдоно.Тал нь амьд, зарим нь DJ-тэй явна” гэв.
Д.Батчулуун