Эх сурвалжуудын мэдээлж буйгаар НАТО-гийн гишүүн орнуудын удирдагчид ирэх долоо хоногт Бельги улсын нийслэл Брюссель хотод Орос-Украины дайны тухай онцгой хуралдааныг хийхээр төлөвлөж байгаа гэнэ.
Хэдийгээр уг хурлын тов зарлагдаагүй байгаа ч хэд хэдэн АНУ-ын өндөр албан тушаалтнуудын хэлснээр ерөнхийлөгч Жо Байден Европ руу очиж хуралд суухаар бэлдээд эхэлсэн гэнэ. НАТО-гийн гишүүн орнууд ОХУ-ын зүгээс үйлдэж буй зэвсэгт халдлагын эсрэг байр суурьтай байгаа бөгөөд дайны цар хүрээ нэмэгдэж Украин улстай хиллэдэг НАТО-гийн гишүүн орнуудын нутаг дэвсгэр лүү орох магадлалтай байгаа юм.
Тиймээс энэхүү хурал Зүүн Европыг хамгаалах тухай сэдэв дээр голчлон төвлөрнө гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (1)