Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский энэ мягмар гараг буюу өнөөдөр өглөө телеграмаар дамжуулан ОХУ-ын цэргүүдэд зориулсан бичлэгийг цацлаа.
Тэрбээр энэхүү бичлэг дээрээ: “Оросын цэргийн алба хаагчид! Намайг анхааралтай сонсоцгоо. Оросын офицерууд! Та нар бүгд бодит байдлыг ойлгосон. Та нар Украин улсаас хүмүүсийн амь наснаас өөр юу ч авч чадахгүй. Та нар биднээс олон ч гэсэн энэ дайны үр дүнд чи ч гэсэн амь насаа алдах болно. Яагаад та хэд үхэх ёстой гэж? Юуны тулд гэж? Та нарыг амьд үлдэхийг хүсэж байгааг би мэдэж байна. Энэ утгагүй дайны тухай, энэхүү гутамшигт үйл явдал, мөн улсынхаа тухай та нар юу гэж бодож байгааг би сонссон.
Та нарын хоорондоо өрнүүлдэг харилцан яриануудыг, гэр бүл рүүгээ ярьдаг яриануудыг гээд бид бүгдийг нь хянаж сонсдог. Би та нарын мөн чанарыг таньсан. Та нар бусдын адилаар дайныг үзэн ядаж байгаа. Украин улсын бүх иргэдийн нэрийн өмнөөс бид та бүхэнд боломж олгож байна. Амьд үлдэх боломж шүү. Хэрэв та нар бидэнд бууж өгөх юм бол бид та нарыг хүний хувиар энэрч ард түмнийхээ нэгэн адилаар хандах болно. Нэг ёсондоо танай арми та бүгдтэй хүний хувиар хандаагүй. Бид тэднээс өөр гэдгийг санаарай. Сонголт та бүхний гарт.” гэжээ. Мөн тэрээр уг мэдээлэл дээрээ ямар нэгэн нотлох баримтгүйгээр ОХУ-ын 80 гаруй байлдааны онгоц сүйрсэн гэж хэлсэн бөгөөд уг тоо ирээдүйд улам нэмэгдэж хэдэн зуу болох тухай мэдэгдсэн.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (11)