Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зүгээс Украин улсад өрнөж буй дайны нөхцөл байдал тус бүсийн коронавирусын тархалтыг улам нэмэгдүүлж олон хүний аминд хүрч буй талаар мэдэгдлээ. Украин улсын иргэдийн дөнгөж 34 хувь нь коронавирусын эсрэг дархлаа тогтоох вакцин хийлгэсэн бол хөрш Молдав улсын иргэдийн 29 хувь нь вакцинжуулалтад хамрагдсан гэнэ. Энэхүү үзүүлэлт нь тус бүс нутгийн иргэдийн коронавирусын улмаас нас барах магадлалыг нь улам нэмэгдүүлж байгаа юм. ДЭМБ-ын мэдээлснээр дайн эхэлснээс хойш гуравдугаар сарын 3-9-ний өдрүүдэд Украин улсад 791,021 коронавирусын халдвар илэрч 8,012 хүн нас барсан байна.
ДЭМБ-ын яаралтай тусламжийн хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Майк Райаны хэлж буйгаар ямар ч эргэлзээгүйгээр Украин дахь коронавирусын халдварын тоо нэмэгдэх бөгөөд олон зуун мянган дүрвэгчид уг халдварыг Польш, Словак, Молдав гэх мэт хөрш орнууд руу гаа тээж очих төлөвтэй байгаа гэнэ. Унгар улсын зүгээс Украин улсын дүрвэгчдэд үнэгүй вакцин хийж байгаа бол Румын улс хилийн шугам дээрээ дүрвэгчдээс коронавирусын шинжилгээ авах эмнэлгийн багуудыг байрлуулаад байгаа юм байна. Харин Словак улсын зүгээс коронавирусын халдвар авсан Украин дүрвэгчдийг үнэ төлбөргүй эмчилж байгаа гэнэ.
Эх сурвалж: CNN