АНУ-ын Вашингтоны их сургуулийн судалгааны баг сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхийн 191 оронд тархсан коронавирусын тоо хэмжээг судалж тус өвчний улмаас нас барсан хүмүүсийн бодит тоо баримтыг гаргажээ. Дэлхийн эрүүл Мэндийн Байгууллагын зүгээс 2020 оны эхэнд коронавирус гэх шинэ төрлийн цар тахал үүссэн гэдгийг зарласан бөгөөд тэрхүү цагаас хойш дэлхий нийтийн хэвшил болсон амьдрал тэр чигтээ өөрчлөгдсөн.
Одоогийн байдлаар уг өвчний улмаас 6 сая хүн нас барсан гэх тоо баримт байдаг хэдий ч Вашингтоны их сургуулийн судалгааны багийн судалгаанаас үзэхэд коронавирусын улмаас нас барж буй хүмүүсийн тоо улс орон, бүс нутгаас хамаарч өөр өөр байгаа боловч дэлхий нийтээр авч үзэхэд халдвар авсан 100,000 хүн тутмын 120 нь нас бардаг гэнэ. Тэгэхээр коронавирус 6 сая бус ойролцоогоор 18 сая хүний үхэлд шууд болон шууд бусаар холбоотой гэсэн үг юм. Уг судалгаанаас үзэхэд коронавирусээс шалтгаалсан хамгийн өндөр хувийн нас баралттай таван улсаар Болив, Болгар, Эсватини, Хойд Македон, Лесото нар нэрлэгдсэн бол хамгийн бага хувийн нас баралттай таван улсаар Исланд, Австрали, Сингапур, Шинэ Зеланд, болон Тайвань нэрлэгдсэн байна.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (1)