Туркийн Гадаад хэргийн сайд М.Чавушолугийн зуучлалаар тус улсын Анталъя хотод ОХУ болон Украины Гадаад хэргийн сайд нарын уулзалт өнөөдөр болсон. Гэсэн ч энэ уулзалтаас тодорхой үр дүн гарсангүй. Украины Гадаад хэргийн сайд Д.Кулеба уулзалтын дараа “С.Лавров шийдэх гэж биш, ярих гэж ирсэн бололтой” хэмээн мэдээллээ. Учир нь, Украины талаас тавьсан Мариуполь хотод хүмүүнлэгийн тусламж үзүүлж, 24 цаг гал зогсоох тухай саналд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров тодорхой хариу хэлээгүй байна.
Дашрамд сануулахад Оросын арми Мариуполь хотын төрөх эмнэлэгт өчигдөр агаарын цохилт өгсний дараа Украины Ерөнхийлөгч В.Зеленский “Энэ бол харгислал, дэлхийн улс орнууд терроризмыг үл тоомсорлосноороо хамсаатан болж байна. Үүнийг зогсоо. Украиныг нислэггүй бүс болгоход дэмжлэг үзүүл” хэмээн мэдэгдсэн билээ.
С.Сүлд
Сэтгэгдэл (1)