Алдарт “Прада”-гийн слоган нь “The devil wears Prada” буюу “Чөтгөр Прада өмсдөг”. Тэгвэл өнөөдөр Чеченийн удирдагч Рамзан Кадыров Грозный хотын төвд 12000 цэргийн албан хаагчийн байлдааны бэлэн байдлыг шалгахдаа Прадагийн гутал өмссөн байсан нь энэ слоганыг сошиал орчинд дахин гаргаж ирж байна.
Рамзан Кадыровын прадагийн гуталтай зургийг тавиад “Чөтгөр үнэхээр л прада өмсдөг юм байна” гэсэн сэтгэгдлүүд маш олон түгжээ. Кадыров цэргийн бие бүрэлдэхүүнийхээ бэлэн байдлыг шалгах үеэрээ Украины Ерөнхийлөгч В.Зеленскийг В.Путинээс уучлалт гуйхыг уриалсан юм. Дашрамд дурдахад Кадыровын өмссөн прада нь 1580 доллараар зарагддаг бөгөөд ойролцоогоор 4.5 сая төгрөгийн үнэтэй гутал юм.
П.Тамир
Сэтгэгдэл (11)