ОХУ-ын хэвлэл мэдээллээр Могойн арлыг хамгаалж байсан Украин дайчид бууж өгсөн хэмээж байсан ч "BBC" "Бяцхан арлыг Оросоос хамгаалж байсан 13 цэрэг амиа алдлаа" хэмээн мэдээллээ. Украины хэвлэл мэдээллээр энэ 13 дайчныг Оросын арми хөнөөсөн хэмээн мэдэгдээд байсан билээ. Киев, "Оросын байлдааны хөлөг онгоцноос өгсөн зэвсгээ хүлээлгэн өгөх тушаалыг биелүүлээгүйн улмаас Могойн арлыг хамгаалж байсан 13 цэргийг Оросын арми устгасан" гэж мэдэгдсэн.
Аудио бичлэгт "Цус урсгахаас зайлсхийхийн тулд зэвсгээ хаян бууж өг. Тэгэхгүй бол бөмбөгдөлтөд өртөнө" хэмээсний хариуд "Оросын байлдааны хөлөг онгоц там руугаа тонил" гэж хариулж байгаа нь сонсогддог. Украины мэдэгдэж байгаагаар энэ нь Орос Могойн арал руу дайрахаас өмнөх тэндээс сонсогдсон сүүлчийн үг. Үүний дараа ОХУ Могойн аралд цохилт өгөн тус арлыг хамгаалж байсан 13 украин дайчин амиа алдсан гэж Украин мэдэгдэж байгаа. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский "Могойн арал дээр байсан манай хилчин дайчид эцсээ хүртэл эх орныхоо төлөө тэмцсэн. Тэд бууж өгөөгүй. Эх орныхоо төлөө амиа өргөсөн 13 дайчинд баатар цол нэхэн олгох болно" хэмээсэн юм. Украины Засгийн газар Могойн арлыг хамгаалан тулалдсан 13 хилчин дайчинд хүндэтгэл үзүүлэхээр болсон гэдгийг "BBC" мэдээллээ.
Могойн арал бол Украины Одесса хотоос 88 милийн зайд Хар тэнгист оршдог бяцхан арал билээ.
П.Тамир
Сэтгэгдэл (9)