БНХАУ-ын зүгээс хэрэгжүүлж буй коронавирусын халдваргүй улс болох бодлогын үр дүнд 7.5 сая хүн амтай Хонконгчдууд бүгд PCR-ын шинжилгээ өгөхөөр болжээ. Одоогоор тодорхой он сар гараагүй байгаа хэдий ч гуравдугаар сарын дундуур шинжилгээг авах бөгөөд өдөрт ойролцоогоор 1 сая хүнийг хамруулах гэнэ. Шинжилгээ өгсөн иргэд долоо хоногийн зайтай нийт гурван удаа PCR шинжилгээ өгөх ба халдвар илэрсэн иргэдийг тусад нь тусгаарлаж коронавирустэй тэмцэхээр шийдсэн гэнэ. Хэдийгээр дэлхийн зарим өндөр хөгжилтэй улс орнууд цар тахалтай зохицож амьдрахаар шийдээд байгаа ч Хонконгчууд халдваргүй бүс нутаг болох нь хамгаас чухал байгаа гэнэ.
Коронавирус анх илэрснээс хойш хоёр жилийн хугацаанд Хонконгчууд маш сайн тэмцэж дөнгөж 12,000 халдварын илэрч мөн 200 гаруй хүний амь нас эрстээд байсан. Гэвч Омикрон гэх өөр төрлийн вирус гарснаар өнгөрсөн мягмар гарагт гэхэд Хонконгод 6,000 халдвар илэрсэн байна. Ямар нэгэн сөрөг арга хэмжээ авахгүй бол энэ байдлаараа тавдугаар сарын дунд үе гэхэд өдөрт 180,000 халдвар илрэх төлөвтэй байгаа юм. Одоогийн байдлаар Хонконгийн олон нийтийн ихэнх үйлчилгээний байгууллагууд хаалгаа бариад байгаа бөгөөд төрийн зүгээс ард иргэдээ вакцинжуулалтдаа хамрагдахыг уриалсаар байна.
Эх сурвалж: BBC