Дэлхийн хоёр удаагийн аварга, олимпын хүрэл медальт, хамгийн царайлаг жүдочоор нэрлэгддэг Украины жүдоч Дарья Билодид өөрийн цахим хуудсаараа дамжуулан "PrayForUkraine" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрбээр, "Би эх орондоо хайртай. Украин бол миний гэр, миний эх орон. Эх орондоо дайн тулаан, байнгын аюул заналхийлэлгүйгээр тайван амьдрахыг хүсч байна" хэмээжээ.
Б.Жаргал