Өмнөд Америкийн хамгийн эртний хэлнүүдийн нэг болох Яаган хэлээр ярьдаг сүүлчийн хүн 93 насандаа таалал төгсжээ. Түүнийг Кристина Калдерон гэдэг байсан ба 2003 онд түүний эгч нас барснаас хойш Яаган хэлээр ярьдаг дэлхий дээрх хамгийн сүүлчийн хүн болоод байжээ.
Яаган хэлийг устах аюулаас аврахын тулд тэрээр амьд ахуй цагтаа Яамар-Испани хэлний толь бичгийг бичиж үлдээсэн бөгөөд Чили улсын алслагдсан нэгэн тосгонд оймс нэхэж амьдардаг байсан гэнэ. Одоогоор Чили улсад цөөн тооны Яаган үндэстнүүд байдаг боловч сурахад ээдрээтэй уг хэлээр ярьдаг нэгэн байхгүй гэнэ. Гэхдээ Кристина Калдероны бичиж үлдээсэн толь бичиг нь Яаган хэлийг дахин сэргээх бага хэмжээний найдвар төрүүлж байна.
Эх сурвалж: CNN