Сүүлийн үед Гаити улсын иргэд авч буй цалин нь амьдралд нь хүрэхгүй байна гэх шалтгаанаар эсэргүүцэл үзүүлж цалингаа нэмүүлэх хөдөлгөөнийг эхлүүлээд байсан билээ.
Гаити улс нь АНУ-тай ойрхон байрладаг мөн хөдөлмөрийн хөлсний хэмжээ нь маш бага тул хувцас үйлдвэрлэлтийн салбар өндөр түвшинд хөгжсөн. Уг эсэргүүцлийн үр дүнд Гаити улс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ 54 хувиар, хувцас үйлдвэрлэлийн ажилчдын цалинг 37%-аар нэмэгдүүлжээ. Эрчим хүч болон харилцаа холбооны салбарын ажилчдын цалин хамгийн өндөр хувиар нэмэгдсэн байна. Ийнхүү цалингийн хэмжээгээ нэмснээр АНУ-аас авдаг хувцасны захиалгынхаа ихэнх хэсгийг хөрш зэргэлдээх Бүгд Найрамдах Доминикан улсад алдах өндөр магадлалтай хэмээн Гаитигийн удирдагчид үзэж байгаа юм байна.
Эх сурвалж: CNN