Хөрш зэргэлдээ оршдог Африк тивийн Нигер болон Нигери улсуудын хил дээрх Мадарунфа тосгонд гадаа тоглож байсан хүүхдүүд рүү агаарын зэвсэгт хүчин гал нээснээр долоон хүүхдийн амь нас эрстээд байна.
Уг дайралтыг Нигери улсын арми үйлдсэн бөгөөд хоёр улсын хил дамнан хүн хулгайлж, барьцаалан амь насыг нь хороодог гэмт хэргийн бүлэглэл рүү чиглэсэн дайралт байсан ч золгүй явдал тохиолдож хөрш орных нь гэмгүй хүүхдүүд өртөж таван хүүхэд хүнд бэртэж долоон хүүхэд нас баржээ. Нигери улсын хувьд хохирогчдын ар гэрт эмгэнэл илэрхийлсэн ба уг хэргийн тухай мөрдлөгийг эхлүүлээд байгаа гэнэ.
Эх сурвалж: BBC