Та амьсгаагаа хэр удаан хугацааны турш түгжиж чадах вэ? Насанд хүрсэн хүн дунджаар 30-90 секундийн турш амьсгаагаа түгжих чадвартай байдаг бөгөөд тамхины хэрэглээ, эрүүл мэндийн байдал, бэлтгэл сургуулилт, агаарын бохирдол гэх мэт олон хүчин зүйлсээс шалтгаалан уг хугацаа ихсэж мөн багасах боломжтой.
Тэгвэл 2016 онд Алейс Сегура гэх чөлөөт усанд сэлэлтийн дэлхийн аварга тамирчин усан доор 24 минут 3 секундийн турш амьсгаагаа түгжсэнээр Генисийн номонд бичигджээ.
Өмнөх дэлхийн рекордыг Алейс Сегура мөн эзэмшдэг байсан бөгөөд шинэ амжилтаас нь 54 секундээр богино байсан гэнэ. Түүний хувьд Испани улсын Барселон хотод төрж өссөн Каталон үндэстэн бөгөөд бага наснаасаа эхлэн шумбалтын спортоор хичээллэж шумбалтын арга техникүүдээ сайжруулахын тулд хөлбөмбөг, жүдо, сагсанбөмбөг, таеквондо гэх мэт спортуудаар хичээллэдэг байсан.
П.Тамир