Бразил улсад цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан сүүлийн гурван сарын хугацаанд ороогүй байсан хүчтэй аадар бороо гэнэт их хэмжээгээр орсноор Рио Де Жанейро хотын хойно уулархаг бүс нутагт оршдог Петрополис хотод хөрсний нуралт үүсэж их хэмжээний хохирол учруулаад байна.
Одоогийн байдлаар ойролцоогоор 100 хүний амь нас эрстсэн болохыг албаны хүмүүс мэдээлээд байгаа бөгөөд 30 гаруй хүнийг эрэн хайх үйл ажиллагаа идэвхтэй үргэлжилж байна. Мөн нурангинд дарагдаад байсан 24 хүний амь насыг аврах багийн ажилчид болон нутгийн иргэд авраад байна. Хөрсний нуралтаас гадна хүчтэй үер хосолж уг хотыг яг л дайны талбар мэт нөхцөл байдалд оруулсан бөгөөд хөрш зэргэлдээх 80 гаруй айл өрхийн эзэмшил тэр чигтээ сүйдсэн нь барилга байгууламжийн хувьд хамгийн том хохирлоор бүртгэгдээд байна. Мөн уг хотод 2011 онд хүчтэй шуурганы улмаас үер болон хөрсний нуралт тохиолдож 900 гаруй хүний аминд хүрч байсан удаатай.
Эх Сурвалж: BBC