Зүүн Европд хөрш зэргэлдээ орших ОХУ болон Украин улсуудын хоорондын нөхцөл байдал улам ширүүссээр хоёр улс дайны бэлэн байдалд шилжээд байгаа билээ. Тэгвэл ОХУ хил дээр байрлаж буй цэргүүдийнхээ тоог улам нэмсээр байгаа бөгөөд одоогийн байдлаар Украин улсаас 100,000 гаруй олон цэрэг ОХУ-н талд байна.
ОХУ-н цэргүүд Украин улсын зүүн болон хойд хил дээр өөрийн болон Беларусь улсын нутаг дэвсгэрийг ашиглан бүслээд байгаа юм. АНУ-н мэдээлж буйгаар “ОХУ дайныг эхлүүлэхэд 80% бэлэн болсон байгаа ба энэ долоо хоногийн сүүлээр бэлтгэл ажлаа бүрэн хангаж эхний дайралтыг хийх төлөвлөгөөтэй байгаа” гэнэ. Мөн Украин улс руу хуурамч довтолгоо хийж үр дүнд нь хил дээр байрласан цэргүүд болон ард иргэддээ хохирол учруулан уг хэрэгт Украин улсыг буруутгах байлдааны аргыг хэрэглэх магадлалтай гэнэ. Украин улсын хувьд ОХУ руу дайрах төлөвлөгөөгүй байгаа. Харин ОХУ тэдэн рүү дайралт эхлүүлбэл хариу байлдах бэлтгэлээ базаасаар байна. Их Британи болон АНУ-н зүгээс дипломат хэлэлцээр хийж дайнаас сэргийлэх боломжийг хайсаар байгаа бөгөөд Украин улсад олон тооны цэргийн хүчээр тусалсаар байгаа.
П.Тамир
Сэтгэгдэл (6)