Та бидний танил болсон Турк улсын нэрийг англи хэл дээр “Turkey” гэдэг бөгөөд дэлхий даяараа ийнхүү дууддаг. Тэгвэл англи хэлэнд уг улсаас гадна цацагт хяруулыг Turkey гэдэг ба хүмүүсийн дунд багагүй төөрөгдөл учруулдаг билээ.
Үүнээс улбаалан ард иргэдийн хүсэлтийг үндэслэн авч үзэж Турк улсын засгийн газар Turkey гэх улсынхаа албан ёсны нэрийг Türkiye болгон өөрчлөхөөр болжээ. Энэхүү нэр нь Турк улсыг олон улсын хэмжээнд илүү оновчтой илэрхийлнэ гэж үзэж байгаа бөгөөд ирэх долоо хоногуудад Нэгдсэн Үндэсний байгууллагад энэхүү нэрээ бүртгүүлэхээр төлөвлөж байна. Харин монголчуудын хувьд тус улсын нэрийг үргэлжлүүлэн Турк хэмээн дуудахад ямар нэгэн асуудал байхгүй. Гэхдээ англи хэл дээр ярих үедээ Türkiye хэмээн дуудах ёстой болж байна.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (2)